"Ханжоу 2022" Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрлөөс манай эмэгтэй баг мөнгөн медаль, эрэгтэй баг хүрэл медаль тус тус хүртэж, Монгол Улс багийн спортын төрлөөр тивийн олимпоос анхны медалиудаа авсан билээ.
"Ханжоу 2022" Азийн наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар өнөөдөр медаль хүртсэн баг тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлээ.
Уулзалтаар Монголын багийн ахлагч А.Ганбаатар "Түүхэн амжилт гаргасанд 3х3 сагсан бөмбөгийн нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэе. Та бүхний амжилт монголын олон хүүхэд залууст үлгэр дуурайлал боллоо. Эерэг бүхнийг түгээн дэлгэрүүлж буйд дахин талархал илэрхийлье" хэмээн онцлон цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ.
Гэрэл зургийг: Б.Өсөхбаяр
Сэтгэгдэл ( 1 )
амжилт\n