Монголын цахим спортынхон МӨНГӨН МЕДАЛЬ хүртэж, Азийн наадамд шуугиан тарилаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 02

Ханжоугийн Азийн наадмын цахим спортын тэмцээнүүд үргэлжилж байна. 

Өнөөдөр (2023.10.02) Dota 2 төрлийн алтан медалийн төлөөх тоглолт Хятад болон Монголын хооронд өрнөж байна. Эхний ээлжийн тоглолтод Монголын баг илт илүүрхэж, оддын цуглуулга Хятадын багийг 40 минутанд буулган авсан ч хоёр дахь тоглолтод Хятадын баг учраа олж, ялснаар тоглолтын харьцааг тэнцүүлэв. Улмаар гурав дахь ээлжийн тоглолтод Хятадын баг дахин ялалт байгуулан эх орондоо алтан медаль хүртлээ.  

Монголчууд анх удаагаа Азийн наадмын цахим спортын төрлөөс медаль хүртэж байгаа нь энэ. 

Ердөө жилийн өмнө дахин dota 2 тоглох эсэх нь эргэлзээтэй байсан Ame, Somnus гэсэн Хятадын супер хослол эх орондоо болж буй Азийн наадамд алтан медалийн авахаар дахин нэгдэж, зорьсондоо хүрлээ. 

Монгол Улсаа төлөөлөн оролцож буй “IHC Esports” баг хэсгийн шатандаа Узбекистаныг хожсон ч Мьянмарт ялагдаж, улмаар гурван баг оноо тоолон Монгол хэсгээ тэргүүлсэн. Тэд хасагдах шатанд эхлээд NAVI-ийн Malik, Malady тэргүүтэй Казахстаны хүчирхэг багийг 2-1 гэсэн харьцаатай хожиж, хагас шигшээд Киргизстаны багийг 2-0 гэсэн харьцаатай буулган авсан билээ. 

Харин Somnus, Ame, XinQ, Chalise тэргүүтэй өнөө цагийн dota2-ийн шилдэг тамирчдаар бүрэлдэхүүнээ зузаатгасан Хятадын баг хасагдах шатнаас тэмцээнээ эхлүүлж, эхлээд Тайландыг 2-0 гэсэн харьцаатай хожсон. Тэгвэл хагас шигшээд xNova, NothingToSay тэргүүтэй Малайзын сайн багийг хүнд тоглолтын эцэст 2-1 гэсэн харьцаатай буулган авч, финалд шалгарсан. 

Тэмцээний өмнө фэнүүд Малайз, Хятадын багуудыг шигшээд шалгарна гэж ярьж байв.

Б.МӨНГӨНТАМИР

Гэрэл зургийг Ч.ГАНБАТ
Монголын спортын сэтгүүлчдийн холбоo

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zo(103.212.116.196) 2023 оны 10 сарын 03

гялалзаж байнаь баяр хүргэе

0  |  0
Esports сонирхогч ах(202.9.47.28) 2023 оны 10 сарын 03

Залуусдаа баяр хүрэгье, Esports ийг манлайлж, Азийн наадамд мөнгөн медаль авч энэ спортыг Монголчууд мэддэг, хөгжүүлэгчдийг нь хүндэтгэдэг болоход том алхам хтйлээ, бярлалаа дүү нартаа.\nХарамсалтай нь хүүхдүүдийг маань РС ийн , тэр тусмаа Еsports ын ойлголт ч байргүй цүнх баригч МОХ ын нэр зүүж авч яваагүй, багийг нь хартуцдаг хүмүүсээс явсан бол алт авч төрийн дууллаа эгшиглүүлэх ( магадгүй Азийн тоглолтонд ганц удаа ч болов) байсан шүүүүү!, дарга нараа!

4  |  0
иргэн(66.181.190.73) 2023 оны 10 сарын 03

МОНГОЛЧУУД ГАНЦ Ч АЛТ БАЙХГУЙ , АЛТ АВСАН УЛСУУД ЯМАР ИХ БАЙНАА

6  |  0
Top