"Ханжоу 2022" Азийн наадмын тамирчдын төв тосгонд өнөөдрийн байдлаар манай бокс, шатар, волейбол, хүндийг өргөлт, спорт авиралт, хөнгөн атлетик, жюү жицү зэрэг спортын нийт 160 гаруй баг тамирчид байрлаж байгаа бол чөлөөт бөх, дугуйн төрлийн 30 гаруй тамирчид салбар тосгонд байрлан тэмцээн уралдаанаа үргэлжлүүлж байна.
"Ханжоу 2022" Азийн наадмын Монголын багийн ахлагч А.Ганбаатар тамирчдын тосгоны Дэд дарга Чөн Шиао Вэйг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монголын багийн ахлагч А.Ганбаатар баг тамирчид тамирчдын тосгондоо тав тухтай амьдарч байгааг онцлон нийт сайн дурын ажилтан, албаны хүмүүст талархал илэрхийлэв.Тамирчдын тосгоны Дэд дарга Чөн Шиао Вэй тамирчдын тосгоны хамт олон нийт баг тамирчдыг бүхий л талаар дэмжин ажиллаж байгааг дурдаж Монголын баг олон алтан медаль хүртэхийг ерөөлөө.
Сэтгэгдэл ( 0 )