-Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэж байна-
Дорноговь аймгийн Сайншанд суманд /2023.10.03/-ны өдрийн өглөө 12 настай эмэгтэй хүүхэд сургуульдаа яваад сураггүй алга болсонтой холбогдуулан Дорноговь аймгийн Онцгой комисс, Улсын онцгой комисс, цагдаагийн байгууллага шуурхай эрэн хайх ажиллагааг өнөөдрөөс нисдэг тэргээр зохион байгуулж байна.
Охиныг алга болсонтой холбоотойгоор Өмнөговь аймгийн Манлай сумаас 40 км зайгаас 39 настай эрэгтэйг саатуулан шалгаж байгаа бөгөөд сэжигтэн этгээд "Охины амь насыг хороосон" гэж мэдүүлсэн боловч дээрх мэдээлэл батлагдаагүй, охины цогцос олдоогүй. Түүнчлэн тухайн этгээд нь анх өгсөн мэдүүлгээсээ буцаж, худал мэдүүлэг өгч байгаа нь цаг хожиж байна гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.
Зарим хэвлэлд охиныг амьд олсон гэх мэдээлэл гарсан ч үүнийг ар гэрийнхэн болон бусад эх сурвалж үгүйсгэж байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаанд ОБЕГ-аас Мандах сумруу нисдэг тэрэг гаргахаар болж бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогоор охиныг хайх эрлийн ажилд 700 гаруй хүн оролцож байна.
Сэтгэгдэл ( 8 )
ANYSDNA80955877
Sariin umnu mgl ohiduudiig huchibdsen, hunii naimaa hiisen singagiin neg bayan uvguniig ,15 sayaar torgood yavuulsan. Iim bhad heregtenuud aihuu. Hun alchaad 5 jil bolood sullagdaad bhad heregtnuud yunaas aih vedee.
Хүүхдээ хичээлд явуулахаас айх боллоо..ийм мафи байгаа бол яах болж б.аа.зохион байгуулалттай..айлын хүүхэд танадаж судалж байгаад яхж ч байгаа юм билээ
Дорноговьд байгаа хятадуудыг шалгах хэрэгтэй. Хамсаатан нь хаа сайгүй байгаа гэж бодоод нягт нямбай үзэх хэрэгтэй
Нисдэг тэргээр хайх нь сайхан л гэхдээ татвар төлөгчдийн ямар их мөнгө урсаж байгааг анхаарах, мэдэх хүн байна уу, агаараас хайхын үр дүн тийм их байгаа юм уу
тэр баригдсан хамсаатанг нь эрүүдэж байгаад ч хамаагүй охиныг хурдан олох хэрэгтэй
Удах тусам аюултай, хурдан олоосой
ЭНЭ БОЛ ХЯТАД РУУ ХҮНИЙ ЭРХТЭН ГАРГАЖ ЗАРАХ ГЭСЭН ЗАХИАЛГА БАЙХ ДАА. ОДОО ЭНЭ ХАР ТАМХИ, ХҮНИЙ НАЙМААТАЙ МАШ ХАТУУ ТЭМЦЭХ ЦАГ НЬ БОЛСОН.