Гэрэл зургийг: Э.Харцага /“Өнөөдөр” сонин/ Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
"Ханжоу 2022" Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-д ДАШТ-ий мөнгө, "Жакарта 2018" Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг финалын тулаанд Хятадын Тайпэйгийн Лай Чү-Энийг ялснаар Монголын багийн анхны АЛТАН МЕДАЛИЙГ эх орондоо авчирлаа.
“Ханжоу 2022" Азийн наадмын Монголын багийн анхны АЛТАН медалийг авчирсан Баатарсүхийн Чинзоригт медалийг нь Олон улсын олимпын хорооны Гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулла.
Ийнхүү Монголын шигшээ багийн түүхэнд 25, боксын спортоос төрж буй 3 дахь АЛТАН МЕДАЛЬТАН боллоо. Түүнээс өмнө Д.Отгондалай (Инчён 2014), Э.Цэндбаатар (Жакарта 2018) нар боксчдоос тивийн олимпод манлайлж байв.
Сэтгэгдэл ( 0 )