АЗИЙН НААДАМ | Т.Уянга хүрэл медалийн төлөө барилдана

2023 оны 10 сарын 05

"Ханжоу-2022" 19 дэх удаагийн Азийн наадмын жюү жицүгийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Төмөрөөгийн Уянга хүрэл медалийн төлөө Тайландын Тан Дечрада Кейситэй барилдана.

Тэрээр эхний учраа болох дэлхийн аваргын мөнгөн медальт Казахстаны тамирчин Иссаханова Ассемханыг идэвхийн оноогоор илүү гарч, эхний ялалтаа байгуулсан.

Харин хоёр дахь барилдаандаа АНЭУ-ын тамирчинд ялагдаж, дагах барилдаанд Хятадын Ву Гуаншанийг ялж хүрэл медалийн төлөө шалгарсан юм.

Гэрэл зургийг: Ч.ГАНБАТ Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top