Гэрэл зургийг: Д.Амаржаргал /Zindaa.mn/ Монголын спортын сэтгүүлчдийн холбоo
Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд манай дөрвөн тамирчин хурд сорилоо.
Эрэгтэйчүүдийн ангилалд 18 гүйгч замд гарснаас 16 нь барианд орсон юм. Манай тамирчин Д.Гантулга эхний 35 км-д түрүүлж явсан ч 2:18:03 цагаар барианд орсноор 10-т жагслаа. Харин Ж.Олонбаяр 2:23:54 цагаар 15-д орсон юм.
Эрэгтэйчүүдийн мафаронд БНХАУ-ын Хе Жие түрүүллээ. Тэрбээр 2:13:02 цагийн амжилтаар замаа дуусгасан. Хятадууд Азийн Наадмын түүхэнд хамгийн олон алттай ч марафоны төрлөөр анхны түрүүгээ авсан нь энэ юм. Мөнгөн медалийг БНАСАУ-ын Хан Ил Рён 2:13:27 цагаар, хүрлийг БНХАУ-ын Шао Хуй Ян 2:13:39 цагаар хүртлээ.
Эмэгтэйчүүдийн марафонд нийт 17 гүйгч бүртгүүлсэн. Г.Хишигсайхан 2:35:34 цагаар 7-д орсон бол Б.Мөнхзаяа 2:37:07 цагаар 9-д жагсав.Энэ төрөлд Бахрейний гүйгч Чебичий Чумба 2:26:14 цагаар түрүүлж, БНХАУ-ын Де Шун Жан (2:27:55) мөнгө, Киргизийн Сардана Трофимова (2:28:41) хүрэл медаль зүүлээ.
Сэтгэгдэл ( 0 )