19 дэх удаагаа зохиогдож буй Азийн наадмын Жюү Жицү төрлийн спорт өнөөдөр /2023.10.05/ эхэллээ.
Манай улсаас өнөөдөр эрэгтэйчүүдийн 69кг-ын жинд Т.Түвдэнтарваа, Э.Чинзориг, 62 кг-ын жинд Ө.Эрдэнэбаатар, Б.Баяртулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Одгэрэл, Т.Уянга нар өрсөлдөж байна.
Жамп хөтөлбөрийн тамирчин Т.Түвдэнтарваа эхний барилдаанаа Саудын Арабын тамирчин Мухаммед Ибрахимийг идэвхийн оноогоор ялж, хасагдах шатанд Тайландын Хасде Куннапонгийн эсрэг хийн 3:0-ээр ялж, улмаар шөвгийн наймд АНЭУ-ын тамирчин Алсувайди Мухаммедед ялагдлаа.Тэрбээр дагах барилдаанаа АНЭУ-ын бөх Яабрын эсрэг хийж ялснаар хүрэл медалийн төлөө шалгарлаа.
Шигшээ шатны өрсөлдөөн 15:00 цагаас эхэлнэ.
Эх сурвалж: Монголын Жиү Жицүгийн холбоо
Гэрэл зургийг: Ч.ГАНБАТ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )