Гэрэл зургийг Д.НЯМБИЛЭГ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
“Ханжоу-2022” Азийн наадмын эмэгтэйчүүдийн 53 кг-д өрсөлдсөн Олимп, дэлхийн хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа Азийн наадмын дэвжээнд хүрэл медалийн төлөө “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, U-23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга Энэтхэгийн Антим Панхалтай барилдаж, ялагдлаа.
Мөн эмэгтэйчүүдийн 57 кгд өрсөлдсөн ОУХМ Э.Даваачимаг хүрэл медалийн төлөө Хятадын Хун Рэ Шинтэй барилдаж ялагдлаа. Тэрээр хөлөндөө бэртэл авчээ.
Сэтгэгдэл ( 0 )