“Ханжоу-2022” 19 дэх удаагийн Азийн наадмын 2 дахь өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдаанаа эхэлсэн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Т.Тулга Казахстаны Мухтар Санжартай, 1/8 Камбожийн Ён Бу На нарыг ялсан.
Тэрээр дөнгөж сая 1/4 шигшээд БНСУ-ын Ким Ча Суныг 10:0-ээр яллаа.
Гэрэл зургийг Д.НЯМБИЛЭГ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )