АЗИЙН НААДАМ: Т.Тулга алтан медалийн төлөө Ираны бөхтэй өрсөлдөнө

2023 оны 10 сарын 06

Өнөөдөр чөлөөт бөхийн төрлөөр манай таван тамирчин дэвжээнд гарлаа. Тэднээс эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга аваргын төлөө шалгарч үлдээд байна.

Манай тамирчин эхлээд Казахстаны Санзар Мухтарыг 10:0-ээр, дараа нь Камбожийн Бунна Ёныг 10:0, шөвгийн 8-д БНСУ-ын Ким Чан Суг мөн л оноогоор цэвэр ялснаар хагас шигшээд БНАСАУ-ын Ким Вон Жинийг 11:0-ээр илүүрхэж, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав.

Т.Тулга алтын төлөө ДАШТ-ий алт (2022), Ази тивийн хошой аварга (2022, 2023) Ираны Рахман Амоузадхалитай 17:00 цагаас барилдахаар боллоо.

Гэрэл зургийг: Д.НЯМБИЛЭГ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аль сувгаар гараад б (66.181.183.170)  2025 оны 03 сарын 13

ямар сувгаар гараад байнаа хэлээд өгөөч таминээ

1  |  0
Зочин (192.82.65.160)  2025 оны 03 сарын 13

Алтан медаль аваарай

1  |  0
Зочин (66.181.161.113)  2025 оны 03 сарын 13

Зөв. Амжилт!

1  |  0
Top