"Ханжоу-2022" 19 дэх удаагийн Азийн наадамд Г.Ариунжаргал, Н.Насанбуян нар дагах барилдаанд ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Азийн наадмын чөлөөт бөхийн Эмэгтэйчүүдийн 76 кг-д Монгол Улсаас Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ариунжаргал өрсөлдөж байна.
Тэрээр Б зоонд эхний тойрогт хийлж, 1/8 д Казахстаны Жамила Бекбергеновад ялагдсан. Улмаар жингийн дагах барилдаанд Узбекстаны Светлана Окназароватай барилдан, 14-2-оор ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болов.
Мөн өнөөдөр эрэгтэйчүүдийн 57 кг-дөрсөлдсөн ОУХМ Н.Насанбуян Киргизстаны тамирчинтай хүрэл медалийн төлөө барилдах боллоо.
Сэтгэгдэл ( 0 )