М.Даваадорж хүрэл медаль хүртлээ

2023 оны 10 сарын 06

"Ханжоу-2022" Азийн наадамд жюү жицүгийн эрэгтэйчүүдийн 77 кг-ын жинд өрсөлдсөн М.Даваадорж хагас шигшээ шатанд Сингапурын тамирчинг өчих мэхээр ялж, хүрэл медаль хүртлээ.

“Гаруда" академи, “Цагаан уулын магнет” ХХК, "Almighty clinic", "New care clinic"-ийн тамирчин М.Даваадорж эхний шатанд Кувайтын бөхийг 2-0 оноогоор ялж, шигшээ 16-д Туркменистаны бөхийг 2-0 харьцаатайгаар ялан шигшээ наймд шалгарсан боловч хагас шигшээд шалгарахын төлөө БНСУ-ын тамирчин Коо Бунчолд 0-2 харьцаатай ялагдан дагах барилдаанд шилжиж Узбекистаны тамирчинг идэвхийн оноогоор ялан, хүрэл медалийн төлөө Сингапурыг буулган авлаа.

М.Даваадорж хоёр дахь удаагаа Азийн наадамд хүч үзэж ийнхүү медалийн тавцанд гарч байна.Энэхүү амжилт 19 дэх удаагийн Азийн наадмын жюү жицүгийн төрлийн Монголын анхны медаль боллоо.

Гэрэл зургийг Б.БЯМБА-ОЧИР (MPA)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top