Маккартигүй Төлөөлөгчдийн танхим: Украины хувь заяа хэрхэх вэ?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 09

Кэвин Маккартийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикерийн албан тушаалаас нь огцруулсан нь Киевт үзүүлэх дэмжлэгт нөлөөлж болзошгүй гэж “The Guardian” бичжээ.

Үүсэн нөхцөл байдалд Украинд үзүүлэх тусламжийн ирээдүйг улам бүр тодорхойгүй байдалд оруулж байна. Украинд дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг Конгрессоор батлуулах нь шатдаунаас зайлсхийхээс ч илүү хүндрэлтэй болох талтай гэж “The Economist” онцолсон байна. Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын зүгээс үзүүлэх тусламж зогсохгүй ч хэмжээ нь багасаж магадгүй. Вашингтонд холбоотнууддаа хандах эсвэл зардлын нууц заалтуудаа хэрэгжүүлэх боломж бий. Ингэхдээ Маккартийг огцруулсан нь Украины асуудал АНУ-д дотоодод нь улс төрийн хагарал үүсэхэд хүргэсний харуулж байна.

Кэвин Маккартийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикерийн албан тушаалаас нь огцруулсан түүхэн үйл явдал Киевт үзүүлэх дэмжлэгт нөлөөлж болзошгүй гэж “The Guardian” бичсэн. Киевт үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх шаардлага юу юунаас чухал асуудал болж байна. НАТО-ийн цэргийн хорооны тэргүүн Роб Бауэрын хэлснээр, эвслийн нөөц боломж бараг шавхагдаад байна. Украин өдөр бүр олон мянган сум хэрэглэж байгаагаас ихэнхийг нь НАТО-оос нийлүүлдэг гэж тус сонинд онцолжээ.

Харин “The Economist” хэвлэлд Маккартийг чөлөөлсөн нь Украинд дэмжлэг үзүүлэх асуудыг хүндрүүлнэ гэж бичжээ. Конгрессын хоёр танхимд Киевийг дэмжигчид олон байгаа ба тэд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Украиныг санхүүжүүлэх баталгаа олгох асуудлаар санал хураалт явуулахыг шаардаж байна. Гэвч энэхүү хуулийн төслийг батлуулах нь Засгийн газрын шатдаунаас зайлсхийхээс ч хүнд байх талтай гэж “The Economist” онцолсон байна.

Үүнтэй зэрэгцэн “Handelsblatt” хэвлэлд бүгд найрамдахчуудын эрх мэдлийн төлөөх тэмцэл Украинд зориулсан тусламжийн ирээдүйд заналхийлж байна гэжээ. Эрх мэдлийн асуудал шийдэгдэхээс нааш Конгрессын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, улмаар Киевт дэмжлэг үзүүлэх асуудал удааширна. Украинд үзүүлэх тусламж нь АНУ-ын намын бодлогын тоглоом болж хувирлаа гэж онцолсон байна.

Киевт тусламж үзүүлэх эсэх нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дараагийн спикерээс шалтгаална гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Улс төрийн талцал

Төлөөлөгчдийн танхимын гишүүн Мэтт Гетц /Бүгд найрамдах нам/ Кэвин Маккартийг шатдаунаас сэргийлэхийн тулд 45 хоногийн төсөв батлахыг зөвшөөрч, Ардчилсан намд буулт хийсэн хэмээн буруутгаж, түүнийг огцруулах санаачилга гаргаж байсан билээ. Тэрбээр Маккартийг Украиныг санхүүжүүлэх талаар Байдентай нууц хэлцэл хийсэн гэж буруутгасан юм.

Хожим нь Цагаан ордон АНУ-д засаг захиргаанд Киевт зориулсан нөөц хоёр сарын хугацаанд хүрнэ гэж мэдэгдэв. “The Wall Street Journal” хэвлэлийн мэдээллээр, Пентагонд Украинд зориулсан нөөц хөрөнгөөс 5.2 тэрбум ам.доллар үлджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены зүгээс Бүгд найрамдах намын конгрессменүүдэд хандан 2024 оны төсвийг батлахыг уриалсан. Өмнө нь баталж байсан 45 хоногийн төсөвт Украинд дэмжлэг үзүүлэх заалт ороогүй. Тус заалтыг Бүгд найрамдах намын шахалтаар хассан байна.

Богино хугацааны зардлын тухай хуулийн төсөл Киевт үзүүлэх тусламжийн тал дээр Вашингтоны байр суурь таамаглахын аргагүйг харуулж байна гэж “The Financial Times” онцолжээ. Бүгд найрамдах намын зүгээс Украиныг дэмжих байр суурь улам суларч байна. АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвийн шинжээч Макс Бергманны хэлснээр, АНУ дахь талцал тус улсын гадаад бодлогод нөлөөлж байна.

Үнэнч нэр дэвшигчийг дэвшүүлэх

Төлөөлөгчдийн танхимын спикерийг огцруулсан явдал нь түүхэнд анх удаа тохиож байна. Өөрөөр хэлбэл Украины асуудал АНУ-ын Конгрессын түүхэнд доод тахимынхаа спикерийг огцруулах түүхэн алхам хийхэд, АНУ-ын доторх улс төрийн хагарал улам гүнзгийрэхэд хүргэв.

Маккартийг огцруулснаар АНУ-ын хууль тогтоох үйл явц зогсонги байдалд орж байна. Учир нь шинэ спикерийг сонгох хүртэл Төлөөлөгчдийн танхим үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй. Энэхүү түүхэн алхам Ардчилсан нам, Бүгд Найрамдах нам хоорондын улс төрийн тэмцэл шинэ шатанд гарсныг илтгэж байна. Гэсэн хэдий ч энэхүү нам хоорондын улс төрийн тэмцэл, тэр бүү хэл Украинд тусламж үзүүлэх заалтыг төсвөөс хассан явдал ч тэр Украинд зэвсэг нийлүүлэх, санхүүгийн тусламж үзүүлэхийг зогсоохгүй. Тухайлбал, Пентагонд зардлын хаалттай төсөв буюу нууц санхүүжилтийн хэрэгслүүд бий. Мөн ийм нөөц боломж Төрийн департаментад байдаг. Гэхдээ эдгээр нөөц хөрөнгө Украины Зэвсэгт хүчнийг санхүүжүүлэхэд хангалтгүй гэж шинжээчид үзэж байна.

Одоогоор Төлөөлөгчдийн танхимын спикерийн суудалд хэн суухыг таамаглахад хүндрэлтэй. Учир нь Бүгд найрамдах намын нэр дэвшигчдээс хэн нь ч Ардчилсан намд тааламжтай бус. Бүгд найрамдах намын нэр хүнд бүхий гишүүд, тэр дундаа Трампын талыг баримтлагчид холбооны төсөвт Киевт зориулсан зардлыг тусгахыг дэмжихгүй байгаа.

Доналд Трамп энэ суудалд өөртөө үнэнч хүнийг зүтгүүлнэ. Хоёр намд ижилхэн үйлчилж, өөрийнхөө намын итгэлийг алдсан Маккартийг огцруулсны ард Трампыг дэмжигчид буй.

Хэрэв Трампын талыг баримтлагч шинэ спикер болбол Украинд зориулсан тусламжийн шинэ багцыг батлуулахад Байденд илүү хүнд байх болно. Ямартаа ч тусламжийн хэмжээ буурна.

Холбооны Засгийн газрын санхүүжилтийн асуудлыг Конгресс ирэх арваннэгдүгээр сард хэлэлцэнэ. Тэр үед бүгд найрамдахчууд Киевт үзүүлэх тусламжийн хэмжээг багасгах үйл явцыг эхлүүлэх магадлалтай. АНУ-д Украины мөргөлдөөнөөс залхах байдал ажиглагдаж байна. Улс төрийн дотоод тэмцэл, дотоодын асуудал нь гадаад бодлогыг хойш тавихад хүргэж байна. Гэсэн хэдий ч Байдены ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд Украины асуудал тэргүүн байранд байсаар байна. Байдены засаг захиргаанд ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өөрт давуу байдал олгохын тулд Киевт олгох санхүүжилтийн хэмжээг одоогийн түвшинд барих сонирхол бий.

Маккарти огцорсноор Украинд тусламж үзүүлэх үйл явцыг удаашруулж байгаа ч дээрх шалтгааны улмаас Цагаан ордон нөхцөл байдлаас гаргах арга замаа олно.

Тусламж үргэлжилнэ. Маккарти огцорсноор Киевт үзүүлэх тусламж, дэмжлэг зогсоно гэдэгт найдах хэрэггүй.

Төсөв батлахад хүндрэл учирч байсан тохиолдол өмнө ч гардаг байсан. Вашингтон нийлүүлэлтийг тасралтгүй үргэлжлүүлэх тал дээр урьдчилаад арга хэмжээ авсан байх нь дамжиггүй. Магадгүй, Тагнуулын төв газрын нууц төсвөөс ч дэмжлэг үзүүлэхийг үгүйсгэх аргагүй.

Үүний сацуу Вашингтон Киевт үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх тал дээр холбоотнууддаа шахалт үзүүлж чадна гэж шинжээчид үзэж байна. Байден саяхан энэ асуудлаар холбоотон түншүүдтэйгээ уулзалт хийсэн нь зүгээр ч нэг тохиолдол бус. Улс төрийн дотоодын уур амьсгалыг харгалзан Вашингтон стратегиа бага зэрэг өөрчилж, Украинд зэвсэг нийлүүлэх үүргээ түр хугацаанд холбоотнууддаа шилжүүлж байх талтай. Үүний тулд Цагаан ордон холбоотнуудаа Украин дахь мөргөлдөөнд идэвхтэй татан оролцуулж эхэлжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.43.167) 2024 оны 02 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.43.167) 2024 оны 02 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top