Б.Чинзориг допингийн эсрэг дүрэм зөрчсөн мэдэгдэл бүртгэгдлээ

2023 оны 10 сарын 14

“Ханжоу-2022” Азийн наадамд Монголын багаас тодорсон гурван аваргын нэг, боксын шигшээ багийн тамирчин Б.Чинзориг допингийн эсрэг дүрэм зөрчсөн мэдэгдэл бүртгэгдлээ.

Тодруулбал, түүний аравдугаар сарын 4-нд өгсөн допингийн шинжилгээний дээжид S1 бүлгийн анаболик стероид болох метандионы метаболит илэрсэн болохыг Олон улсын шинжилгээний агентлагаас мэдээлжээ.

Энэ бүлгийн хориглосон бодис илэрсэн зөрчилд 4 жил эрх хасах хүртэл шийтгэлтэй байдаг аж. Манай тамирчин Б сорьцоо задлуулах эрхтэй.

Энэ шинжилгээний дүнг эс зөвшөөрвөл Олон улсын спортын арбитрын шүүхэд давж заалдах эрхтэй.

Дэлгэрэнгүй мэдээллийн эх сурвалж: https://ita.sport/.../asian-games-hangzhou-2022-the-ita.../

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
с (202.179.3.85)  2025 оны 03 сарын 13

Допингийн шинжилгээ гэдэг юмыг ковидын шинжилгээ шиг хамар луу нь хийгээд шууд тэр дор нь гарахгүй л бол сонгуулын санал өгдөг хар машин шиг юм болох юм бш үү Хэцүү ч юмаадаа

1  |  0
нарангэрэл (66.181.160.2)  2025 оны 03 сарын 13

монголчуудыг ганц алтан медаль зүүсэнийхэн төлөө хулгайчууд зориуд ийм зүйл гаргаж байгаа юм

3  |  0
С (66.181.183.122)  2025 оны 03 сарын 13

Олимпийн медалийн болзошгүй өрсөлдөгчөө замаасаа зайлуулах нэг арга .Ер нь бол энэ допингийн шинжилгээнд яг л хажууд нь хараад зогсож л болохгүйгээс хойш 100% итгэх ямарч боломжгүй .ялангүй ОУ чанартай тэмцээн уралдаанд

8  |  0
S (70.18.246.168)  2025 оны 03 сарын 13

Хайран залуу

3  |  0
Ард (174.205.35.113)  2025 оны 03 сарын 13

Допингчин сайдтай салбар яаж ч хөгжих вэ дээ!!!

3  |  3
Харин тийм шт. (202.55.188.116)  2025 оны 03 сарын 13

Болио боль.\nДэлхийн дэвжээ шт.\n

1  |  0
W (103.212.116.135)  2025 оны 03 сарын 13

Uursduu ch gesen Doppingchid bizdee

2  |  0
Top