"Ханжоу 2022" пара наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах үйл ажиллагаа боллоо

2023 оны 10 сарын 14

Гэрэл зургийг: Д.Амаржаргал

"Ханжоу 2022" Азийн 4 дүгээр пара спортын наадам энэ сарын 22-28-ны өдрүүдэд зохиогдоно. Манай улсаас урьд өмнө нь оролцож байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй шигшээ баг тус наадмыг зорих юм.

Тодруулбал пара спортын 14 төрөлд өрсөлдөх 68 тамирчин, албаны 40 гаруй хүн, нийт 110 хүний бүрэлдэхүүн 10 дугаар сарын 18-21 өдрүүдэд 3 ээлжээр Ханжоу хотыг зорих юм.

Тэгвэл өнөөдөр наадамд оролцох баг бүрэлдэхүүнийг үдэн гаргах үйл ажиллагаа "Улаанбаатар зочид буудал"-ын их танхимд боллоо.

Арга хэмжээнд Монгол Улсын сайд ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ нийт тамирчдад амжилт хүсэн, пара спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ирээдүйн төлөвлөгөөт ажлуудаас танилцуулсан юм.

Мөн "Монгол Улсын төрийн далбаа"-г Монголын багийн ахлагч МҮПХ-ны ерөнхийлөгч Д.Нямхүү болон манай улсын багийн тугч хөдөлмөрийн баатар МУГТ Э.Содномпилжээ, МУГТ Х.Энхтуяа нарт албан ёсоор гардуулан өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(98.181.118.33) 2023 оны 10 сарын 16

2022 оны наадамд одоо явах гэж байдаг ккк

0  |  0
Top