БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн тэмцээнд дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор Монголын гурван тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн G1 ангиллын 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Тэрээр эхний даваанд Узбекистаны бөхөд нэмэлт цагт ялагдаж, дараа нь Киргизстаны жүдочийг вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн төлөө Индонезийн бөхтэй барилдах гэж байна.
Т.Сувд-Эрдэнэ нь УАШТ-ий хүрэл, Монголын бүх ард түмний спортын наадмын хүрэл медальтай ба түүний олон улсын анхны тэмцээн энэ юм.
Сэтгэгдэл ( 0 )