Аав, хүү хоёр Азийн наадамд анх удаа оролцож байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 25

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам гурав дахь өдрөө өрнөж байна. Өчигдөр (2023.10.24) го даамын тэмцээн өчигдөр эхэлсэн бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Хатанбаатарын удирдлага дор залуучуудын улсын аварга Х.Амарбаясгалан гурав дахь учраатайгаа өрсөлдөж байна.

Тус тэмцээнд таван орны есөн тамирчин өрсөлдөж байгаа ба го даамын спорт нь энэ удаагийн Азийн наадамд анх удаа нэгдэж буй юм. Сонирхогчийн нэг дантай, Монголын тамирчин Х.Амарбаясгалан БНСУ-ын мэргэжлийн долоон дантай тоглогчинд хожигдлоо.

Нийт таван өрөг тоглох тус тэмцээнд эх орноотөлөөлөн оролцож буй дасгалжуулагч Ц.Хатанбаатар нь тамирчин Х.Амарбаясгалангийн аав юм. Го даамын төрлөөр Монголын тамирчид хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн нь эмэгтэйчүүдийн сонирхогчдын ДАШТ-ий хүрэл медальт Р.Тунгалаг билээ.
 


Эх сурвалж: БТСУХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top