Их Британи: Хиймэл оюун ухаан тааварлаагүй аюул учруулах магадлалтай

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 26

Хиймэл оюун ухаан нь ирээдүйд аюулгүй байдалд учрах эрсдэлийг нэмэгдүүлж, одоо буй асуудлуудыг илүү ноцтой болгоно гэж Их Британийн Засгийн газраа хиймэл оюун ухааны аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын өмнө гаргасан тайланд дурджээ.

Генератив хиймэл оюун ухаан мөн аюулгүй байдалд ихээхэн эрсдэл учруулна. 2025 он гэхэд генератив хиймэл оюун ухаан одоогийн асуудлуудыг улам ноцтой болгоно гэж тайланд онцолжээ. Мөн тааварлаагүй эрсдэл, аюул учруулж болзошгүй. Тухайлбал, 2030 он гэхэд алан хадагч бүлэглэлүүд хиймэл оюун ухааныг биологийн зэвсэг боловсруулахад ашиглах магадлалтай аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.176.184) 2023 оны 10 сарын 26

Муу хүмүүс ашиглавал хамгийн аймшигтай

0  |  0
Top