ХАНЖОУ I Монголын эмэгтэй сэлэмчид БНСУ-ын багтай өрсөлдлөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 27

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам өнөөдөр (2023.10.27) зургаа дахь өдрөө үргэлжилнэ. 

Өчигдөр (2023.10.26) туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн багийн төрөлд Монголын тамирчид өрсөлдөв. 

Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Даваасүрэн, Д.Цолмон, Ж.Нарантунгалаг нар багтаж, БНСУ-ын багт (45:13) ялагдлаа. Монголын сэлэмчдийн энэ наадмын хамгийн өндөр амжилтыг Д.Цолмон үзүүлэхдээ хоёр ялалт байгуулсан юм. Шөвгийн наймд шалгарсан энэ амжилтыг Монголын сэлэмчид Азийн наадамд өмнө нь үзүүлж байгаагүй билээ. Манай улсын эмэгтэй сэлэмчид өрсөлдөөнөө өндөрлүүлж байгаа бол маргааш эрэгтэй багийн төрөлд Н.Булган, Д.Даваасүрэн, Б.Пүрэвсүрэн нар өрсөлдөх юм.

Эх сурвалж: БТСУХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top