БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам зургаа дахь өдрөө өрнөж байна. Тус наадмын суугаа волейболын тэмцээнд дасгалжуулагч Д.Солонго, Д.Чимэд, Л.Очгэрэл нарын удирдлага дор оролцож буй Монголын эмэгтэй баг өчигдөр (2023.10.26) Тайландын багт (15:25, 15:25, 20:25) хожигдлоо.
Манай тамирчид өмнөх өдөр нь БНСУ-ын хүчирхэг багийг 3:1-ээр буулган авсан бөгөөд өнөөдөр сүүлчийн тоглолтоо талбайн эзэн БНХАУ-ын багтай хийнэ. Хэрэв ялбал дөрөвдүгээр байрт орох бол ялагдвал тавдугаар байр эзлэх юм.
Монголын багийн бүрэлдэхүүнд Л.Цэцэгмаа, Н.Оюунжаргал, Л.Ууганбаяр, Т.Соёлсайхан, Б.Уранцэцэг, М.Март, С.Эрдэнэдолгор, Ц.Туяа, Ч.Наранцэцэг, Х.Ганцэцэг, С.Төмөрсүх, Д.Лхагважав нар тоглов.
Сэтгэгдэл ( 1 )
Tailandiin bag huchirheg bag shuu dee . emegtei bag ni delhiin aldart Serbia. USA zereg emegtei baguudtai en tentsuu ursulddug hetsuu bag