“Эрхэт Монгол” медиа групп, ТВ8 телевиз, “Өглөөний сонин”, Zindaa.mn сайт сар тутамд олны анхаарал татаж, нийгэмд хүлээлт үүсгэсэн нэг сэдвийг сонгон, тухайн сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээ, сурвалжилга бэлтгэх зорилготой “Нэг сэдэв - Нэг сар” нөлөөллийн мэдээллийн хөтөлбөрийг эхлүүллээ.
Энэ сарын мэдээллийн хөтөлбөрт цэцэрлэг, сургуулийн хоолны стандартыг хөндөж, “Үдийн цайг сүүтэй болгоё” сэдвийг өдөр бүр онцлон мэдээлж байгаа билээ.
ТВ8 телевизийн "Толь" мэдээллийн хөтөлбөр өчигдрийн дугаартаа "Хүн өдөрт 200 гр сүү уух ёстой бол монголчууд дунджаар 40 гр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа" талаар хөнджээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг "ТОЛЬ" мэдээнээс үзнэ үү!
Сэтгэгдэл ( 0 )