“Эрхэт Монгол” медиа групп сар тутамд нийгэмд хүлээлт болсон нэг сэдвийг сонгон, тухайн сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээлэл бэлтгэх зорилготой “Нэг сэдэв – Нэг сар” санаачилгыг эхлүүллээ. Энэ хүрээнд медиа группийн харьяа TВ8 телевиз, өдөр тутмын “Өглөөний сонин”, мэдээллийн Zindaa.mn сайтын редакц хамтран өдөр бүр тухайн сэдэвт хамаарах мэдээ мэдээлэл, ярилцлага, нийтлэл, зөвлөмж, хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль эрх зүйн орчин, иргэдийн болон салбарын мэргэжилтэн, шийдвэр гаргах түвшний эх сурвалжуудын байр суурийг цувралаар хүргэх болно.
Монгол Улс хүүхдийн нэг өдрийн "Үдийн хоол" хөтөлбөрт 1500 төгрөг төсөвлөдөг бөгөөд "Үдийн хоол"-нд хамрагдаж байгаа сурагчид одоогийн нөхцөлд өдөрт авах илчлэгийнхээ гуравны нэгийг л авч чаддаг гэж үзэж байна.
Эрүүл мэндийн сайдын баталсан тушаалаар бол 6-14 насны сурагчид өдөрт 1600-2100 ккал илчлэг авах ёстой гэсэн заасан байна. Гэвч сурагчид өдрийн ихэнх цагаа өнгөрүүлдэг сургууль дээрээ ердөө 300-500 ккалл илчлэгийг үдийн хоолноосоо авч байна.
Өдөрт авах илчлэгийн хэмжээг нэмэгдүүлэх, хоолны чанар стандартыг сайжруулахын тулд төсөв нэмэх ёстой гэх байр суурийг албаныхан хэлдэг.
Жилдээ үдийн хоол хөтөлбөрт улсын төсвөөс 176 тэрбум төгрөг зарцуулагдаж байна. Нийт цэцэрлэгийн насны 270 мянган сурагч, Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 380 мянган сурагч үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж байгаа юм.. Ингэхдээ нэг хүүхдийн хоолны үнийг 1500 төгрөгөөр тогтоож өгсөн байдаг. Энэ үнэд багтсан хоол, хүнснээс цэцэрлэгийн насны хүүхдүүд болон ЕБС-ийн хүүхдүүд 50%-ийн илчлэгийг л авч чаддаг гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс өдрийн цай, хоолны үнийг 4000-6000 төгрөгт хүргэх, эцэг эх, асран хамгаалагчдын тогтолцоог нэмэгдүүлэх шаардлагатайг хүн бүр хөндөж байна.
Дэлгэрэнгүйг ТВ8 телевизийн "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөрөөс үзүүлье
Сэтгэгдэл ( 0 )