Туркийн Мармарын тэнгисийн бүс нутагт 7.9 баллын газар хөдлөлт болж болзошгүй. Үүний улмаас хоёрдугаар сард болсон аймшигт гамшгийн үеэр амиа алдсан хүний тооноос 2-3 дахин олон хүн амиа алдаж болзошгүй гэж Японы шинжээч Ёшинори Мориваки үзэж байна.
Туркийн Кахраманмараш мужид хоёрдугаар сарын 6-нд хоорондоо есөн цагийн зайтай 7.7 болон 7.6 баллын хоёр газар хөдлөлт болсон билээ. Тухайн үед чичирхийлэл тус улсын 11 муж болон Сири зэрэг хөрш орнуудад нь мэдрэгдэж байсан. Туркийн эрх баригчид газар хөдлөлтийг зууны гамшиг хэмээн тодорхойлж байв. Амиа алдсан хүний 50.5 мянгад хүрсэн.
Туркийн Адыяман хотод болсон семинарын үеэр Японы газар хөдлөлт судлаач Ёшинори Мориваки Мармарын бүс нутагт асар хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй. Хүч нь 7.9 болон түүнээс дээш баллд хүрэх магадлалтай. Тэрбээр Бингёл, Битлис, Муше, Мармара, Измир газар хөдлөлтөд өртөх магадлалтай гэж үзэж байна. Туркт нь Японы адил хаана л бол хаана газар хөдлөх эрсдэлтэй өндөртэй гэж Японы шинжээч анхааруулжээ. Гэхдээ хоёрдугаар сарын 6-нд газар хөдлөлтийн голомт болж байсан бүсэд дахин тийм хэмжээний газар хөдлөлт давтагдана гэж Мориваки үзэхгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )