Крымд 9.3 мянган хүн шуурганы улмаас тог цахилгаангүй болжээ.
Түүнчлэн хойд хөршийн Эрчим хүчний яамнаас мэдээлснээр Оросын өмнөд хэсэгт 117 мянган хүн цахилгаангүй байгаа аж.
Крымд цахилгаан хангамжийг сэргээхэд цаг агаарын нөхцөл байдал саад болж байгаа гэнэ. Шуурга, борооны улмаас эрчим хүчний сэргээсэн сүлжээнүүд дахин доголдсон байна.
Үүнээс гадна Херсон муж дахь Оросын эрчим хүчний объектууд руу гал нээж байгаа болон үдшийн цагаар ажил явуулахыг хориглож буй явдал нь цахилгааныг сэргээх ажилд саад болж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )