Туркийн хөлбөмбөгийн “Анкарагюжю” клубийн ерөнхийлөгч Фарук Кожаг Туркийн супер лигийн тэмцээний шүүгчийн зодсон хэргээр саатуулжээ. Туркийн аварга шалгаруулах тэмцээний бүх тоглолтуудыг мөн тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна.
Даваа гарагт “Анкарагюжю”, “Ризеспором” багуудын тоглолтын эхний үед шүүгч “Анкарагюжю” багийн тоглогч Али Соугийн оруулсан гоолыг тооцолгүй, хоёрдох үед түүнийг талбайгаас гаргажээ. Тоглолт дуусаж, шүгэл дугарсны дараа Фарук Кожа шүүгч Халил Умут Мелерийн нүүр рүү нь цохижээ. Мелер газар унахад Анкара хотын клубийн тоглогчид түүнийг өшиглөж эхэлсэн байна.
Туркийн Дотоод хэргийн сайд зодоонд оролцсон бүх хүнийг саатуулж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ хэмээн мэдэгджээ. Кожа шүүгчийн буруу шийдвэрээс хэрэг гарсан хэмээн мэдэгдсэн байна. Эхэндээ тэрбээр шүүгчийн нүүр рүү нулимахыг хүссэн ч цохиод авчээ.
37 настай Халил Умут Туркийн хамгийн эрэлттэй шүүгч нарын нэг бөгөөд тэрбээр Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ ивээл дор зохион байгуулагддаг тэмцээнд урилгаар оролцон, шүүдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )