Дэлхийд алдартай амьтны гэрэл зурагчин Жааз Жунг Энэтхэгт нэгэн гоёмсог амьтны ховор гэрэл зургийг даржээ. Эл хар ирвэс дэлхийн хамгийн ичимхий, хамгийн аальгүй амьтан гэсэн цол хэдийн хүртээд байна.
Жааз Жунг ховор гэрэл зураг авахын тулд ширэнгэн ойд бараг сар орчим өнгөрүүлжээ. Тэрбээр ирвэсийг үлгэрийн амьтан гэж нэрлэдэг. Учир нь тэд хүний нүдэнд тэр бүр үзэгдээд байдаггүй. Хар ирвэс олон арван км зайнаас аюулыг мэдэрдэг шөнийн амьдралтай, маш болгоомжтой амьтад аж.
Жунг, хар ирвэс хоёрын учрал хоёуулангийнх нь хувьд гэнэтийх байжээ. Гэрэл зурагт залуу араатан айдастай хэрнээ соничирхсан байдалтай гарчээ. Тэр зугатахыг хүсэх ч хоёр хөл дээрээ зогссон ямар сонин амьтан түүний нутаг дэвсгэрт орж ирснийг харах сонирхолдоо хөтлөгдөнө. Учир нь үзэсгэлэнт амьтан дөнгөж 2-3 настай гэж Жунг ярьжээ.
Бүтэн өдөр түүнийг дагасан Жунг хамгийн сүүлд хар ирвэсний гэрэл зургийг шөнө даржээ. Тэр үед хар ирвэсний ичимхий, хэрэгт дуртай өхөөрдөм байдал нарны туяатай хамт замхран алга болжээ. Гэрэл зурагчин руу сар шиг хүйтэн, төрөлхийн “алуурчны” нүд харж байв. Залуу хар ирвэсний тоглох цаг дуусаж, анд гарах цаг нь ирсэн гэж Жунг дурсав. Ийм огцом өөрчлөлт айдас төрүүлсэн гэж Жунг өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )