БНХАУ-ын Ганьсү болон Жинхай мужид газар хөдлөлт болж, хамгийн багадаа 111 хүн амиа алджээ.
Шархадсан хүний тоо 220 болсон талаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгдлээ. Хятадын төв хэсэгт болсон газар хөдлөлтөөр хамгийн олон хүний амь эрсэдсэн муж нь Ганьсү аж. Тус мужид 100 хүн амиа алдсан бол Жинхай мужид 11 хүн амиа алджээ.
Газар хөдлөлтийн улмаас ус, цахилгаан тасалдсан байна. Газар хөдлөлтийн голомт нь Жинхай мужийн хилээс 5 км-т Ганьсү мужийн нутаг дэвсгэрт байжээ.
Сэтгэгдэл ( 0 )