Хиймэл оюун ухааныг сургах мэдээллийн санд хүүхдийн порно файлууд илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 21

 

Хиймэл оюун ухааныг сургахад ашигладаг LAION-5B мэдээллийн санд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг дүрсэлсэн нэг мянга гаруй зураг олджээ. LAION-5Bмэдээллийн санг Stabel Diffusion зэрэг хиймэл мэдрэлийн системүүд ашигладаг байсныг Стэнфордын интернэт судалгааны лабораторийн /SIO/ судалгаагаар илэрчээ.

Судалгааны багийн тэргүүн Дэвид Тилийн ярьснаар, хүүхдийн порнограф бодит мэт зургийг хуурамчаар үйлдэхийн тулд хиймэл мэдрэлийн сүлжээнүүдийг ашигладаг байсныг 2023 оны зун тогтоосон байна. Хиймэл оюун ухаан ийм төрлийн контентыг бүтээхдээ олон тэрбум янз бүрийн зураг бүхий LAION-5B мэдээллийн санг ашигладаг байна.

Блүмберг агентлагийн мэдээлснээр, SIO лабораторийн судалгаа гарсан даруйд хиймэл оюун ухаанд зориулсан мэдээллийн санг бүрдүүлдэг Германы “LAION” компани мэдээллийн сангаа түр хаасан байна. Гэсэн хэдий ч энэ нь асуудлыг шийдэхгүй гэж шинжээчид анхааруулжээ. Учир нь Stable Diffusion зэрэг хиймэл мэдрэлийн сүлжээнүүд хэдийн тус мэдээллийн сангаас сурч амжсан бөгөөд ийм төрлийн контент үргэлжлүүлэн бүтээх чадвартай болжээ. Тиймээс SIO цаашид эротик шинжтэй зурагт хүүхдүүдийн зургийг ашиглахыг хориглох эсвэл хиймэл оюун ухааныг сургадаг мэдээллийн сангаас хүүхдүүдийн зургийг устгахыг санал болгож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top