Хиймэл оюун ухаан дэлхийн эдийн засгийг үндсээр нь өөрчилнө

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 27

ChatGPT чатбот эзэмшигч “OpenAI” компанийн хөрөнгө оруулагчдын нэг, тэрбумтан Винод Хосла хиймэл оюун ухаан дэлхийн эдийн засгийг үндсээр нь өөрчилнө гэж үзэж байна.

Тэрбээр хиймэл оюун ухаан ирэх 25 жилд томоохон дефляцид хүргэнэ хэмээн сэрэмжлүүлжээ. Тодорхой хугацаанд хөрөнгө оруулалт багасаж, бараа, үйлчилгээний илүүдэл үүснэ гэж Хосла таамаглаж байна. 2019 онд Хослагийн хөрөнгө оруулалтын сан “OpenAI” компанид 50 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Энэ нь тус компанийн 15 жилийн түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт байв.

Хөрөнгө оруулагчийн үзэж буйгаар, 10 жилийн дараа гэхэд хиймэл оюун ухаан ажлын байрны 80 хувийг гүйцэтгэх бол 25 жилийн дараа хүн төрөлхтөн хүн дүрст роботуудын ачаар эрүүл мэндийн болон мэргэжлийн үнэгүй үйлчилгээ авах боломжтой болох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top