Японд газар хөдлөлтөөр амиа алдсан хүний тоо 180 болжээ

2024 оны 01 сарын 09

Японы Ишикава мужийн Ното хойгт болсон газар хөдлөлтөөр амиа алдсан хүмүүсийн тоо 180 болж нэмэгджээ.

Амиа алдсан хүмүүсийн тоо даваа гарагийн байдлаар 160 гаруй байсан юм. “Kyodo” агентлагийн мэдээлснээр сураггүй болсон хүний тоо 100 гаруй байна.

Үүний өмнө Японы Батлан хамгаалах яам газар хөдлөлтөд өртсөн бүс нутгуудад ажиллах алба хаагчдынхаа тоог 5.4 мянга болгож нэмэгдүүлсэн талаар мэдэгдсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top