Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уралдааны найман ангилалд тэргүүн байр эзэлсэн оролцогсдод шагналыг нь гардуулж баяр хүргэж, амжилт хүсэв.
Тэрбээр цаашид үндэсний бичгийг төрийн харилцаанд хэрэглэхэд шаардагдах бэлтгэлээ бүрэн хангах, төрийн албан хаагчдыг монгол бичигт сургах, монгол бичгийн олон улсын стандарт кодчилол боловсруулж батлуулах, “Үндэсний бичгийн журамласан толь” бүтээж хэвлүүлэх зэргээ Засгийн газар, холбогдох яамд эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
“Монголын сайхан бичигтэн-2023” уралдаанд 1,600 орчим хүн, түүний дотор БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орон, Япон Улс, БНЧУ-ын монгол бичигтнүүд бүтээлээ ирүүлжээ.
Мөн Эмэгтэйчүүдийн хорих ангийн хүмүүжигчид анх удаа оролцсон байна.
Уралдааны хамгийн бяцхан оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар ангийн сурагч Э.Алтантүлхүүр, хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, 101 настай Жигмэдсүрэн, нийслэлийн Хан -Уул дүүргийн иргэн, 79 настай С.Цэнд-Аюуш нар байлаа.
“Монголын сайхан бичигтэн-2023” уралдааны дүн:
“1-7 дугаар ангийн сурагчид” ангилал:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 7 “в” ангийн сурагч О.Мандахнаран,
- Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 7 “б” ангийн сурагч Э.Пүрэвжаргал,
- Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 “а” ангийн сурагч У.Мөнгөншатар,
Тусгай байр:
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 “б” ангийн сурагч Э.Энхцэцэг,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 6 “в” ангийн сурагч Б.Ууганчимэг,
“8-11 дүгээр ангийн сурагчид” ангилал:
- Дундговь аймгийн лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 10 “б” ангийн сурагч Н.Анхмаа,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 9 “г” ангийн сурагч Д.Цолмон,
- Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 “а” ангийн сурагч Н.Алдармаа,
Тусгай байр:
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 9 “б” ангийн сурагч О.Энхсугар,
- Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн 10 “в” ангийн сурагч Б.Намуунзаяа,
“12 дугаар ангийн сурагчид” ангилал:
- Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 “г” ангийн сурагч Т.Хонгорзул,
- Увс аймгийн Улаангом сумын лаборатори нэгдүгээр сургуулийн 12 “б” ангийн сурагч Ш.Сүнжээ
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ерөнхий боловсролын сургуулийн 12 “а” ангийн сурагч Т.Цэрэнням нар шалгарч, МУИС-д 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхээр шагнууллаа.
Мөн МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхийг:
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билэг” ерөнхий боловсролын сургуулийн 12 “а” ангийн сурагч Э.Цэвэлсодном,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” ерөнхий боловсролын сургуулийн 12 “б” ангийн сурагч И.Уранцэцэг,
- Увс аймгийн Улаангом сумын лаборатори 1 дүгээр сургуулийн 12 “д” ангийн сурагч Б.Номуунзаяа нар гардлаа.
“Мэргэжлийн багш” ангилал:
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Оюуны чимэг” сургалтын төвийн монгол хэл, бичгийн багш Х.Амаржаргал,
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Гурван тамир” сургуулийн монгол хэл, бичгийн багш Э.Батжаргал,
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Уранбилиг,
Тусгай байр:
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Бямбадулам,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Бага тэнгэр” олон улсын сургуулийн багш Ц.Норпил,
“Насанд хүрэгчид” ангилал:
- МУБИС-ийн МХББ-ийн 3 дугаар ангийн оюутан Д.Нямдэлгэр,
- МУБИС-ийн МХББ-ийн 1 дүгээр ангийн оюутан Б.Билгүүнсаран,
- МУБИС-ийн МХББ-ийн 3 дугаар ангийн оюутан О.Ганжигүүр,
Тусгай байр:
- МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн 2 дугаар ангийн оюутан Б.Хүслэн- Эрдэнэ,
- “Е-Монголиа” цахим үйлчилгээний нэгдсэн порталын олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Баянжавзан,
“Уран бичлэг” ангилал:
- “Оюут” урлангийн үүсгэн байгуулагч Р.Эрдэнэболор,
- МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн 3 дугаар ангийн оюутан Ц.Даваадулам,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 11 “ё” ангийн сурагч Ү.Намуунзаяа
Тусгай байр:
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” сургуулийн багш Т.Хишигдэлгэр,
- БНХАУ-ын Хөх нуур мужийн иргэн У.Самтан,
“Сайхан бичигтэн анги” ангилал:
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” сургууль. Б.Долгор багшийн бэлтгэсэн 8 “а” анги,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эх хэлний түшиц, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ЕБ-ын “Титэм” сургууль. Г.Энхсайхан багшийн бэлтгэсэн 10 “а” анги,
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын С.Болормаа багшийн бэлтгэсэн 11 “а” анги,
“Бичвэрийн бус бүтээл” ангилал:
- Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань эрдэнэ” сургуулийн 7 “б” ангийн сурагч З.Монголжингоо,
- Хорих 407 дугаар ангийн хүмүүжигч Ч.Баттуул,
- Өвөрхангай аймгийн политехникийн коллежийн оёдлын багш Т.Самбуужовдоо,
Тусгай байр:
- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар сургуулийн 12 “г” ангийн сурагч Э.Мөнхжин,
- Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань эрдэнэ” сургуулийн Б.Бямбасүрэн багштай 7 “б” анги,
“Монгол туургатны болон гадаад улсын иргэд” ангилал:
- Япон Улсын иргэн Имазеки Тошико /“Чингис хааны энхтайвны бодлого” эсээ/
- БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Баяннуур хотын иргэн А.Мэргэнбат,
- БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Бугат хотын уран бичээч Хичээлт,
Тусгай байр:
- БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотын уран бичээч Сайханчимэг,
- Япон Улсын иргэн Шимамура Шо,
Монгол хэл шинжлэлийн гарамгай онолч, их эрдэмтэн “Шадавын Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналыг:
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Ирмүүн хүсэл” монгол бичгийн сургалтын төвийн багш Д.Нямдорж,
“Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо” ТББ-ын нэрэмжит шагналыг:.
- Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн багш Б.Төмөрхуяг,
Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналыг:
- Тусгай сургалттай 29 дүгээр бүрэн дунд сургуулийн Р.Эрдэнэболор багштай бийрийн бичлэгийн дугуйлангийн хамт олон,
Ахмад дипломатч Ч.Намчины нэрэмжит шагналыг:
- Хорих 407 дугаар ангийн хүмүүжигч О.Дөлгөөн,
Жүжигчин, МУСТА Р. Анхнямын нэрэмжит шагналыг:
- Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн багш А.Баянжаргалын бэлтгэсэн 8 “в” анги хүртлээ.
Монголын уран зургийн галерей “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ныг дуустал нийтэд толилуулна.
Сэтгэгдэл ( 0 )