2024 онд Шүүлтийн өдөр болоход 90 секунд дутуу байна. Цөмийн гамшиг болох аюулыг заадаг Шүүлтийн өдрийн цагийн зүү 23:58:30-д заасан хэвээр.
2023 онд Украин дахь дайн, уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийд заналхийлж буй бусад хүчин зүйлсийг харгалзан цагийн зүүг 10 секундээр урагшлуулсан билээ.
“Bulletin of the Atomic Scientists” сайтад мэдээлснээр, Шүүлтийн өдрийн цаг (Doomsday Clock) нь АНУ-ын анхны цөмийн бөмбөгийг бүтээсэн эрдэмтдийн 1947 онд санаачилсан төсөл юм. Шүүлтийн өдрийн цаг нь хүн төрөлхтөн өөрийн гараар дэлхийгээ сөнөөхөд хэр ойртсоныг анхааруулах зорилготой. Төсөл эхлэх үед цөмийн зэвсгийг дэлхийд заналхийлж буй хамгийн том аюул гэж үздэг байсан бол 2007 онд энэ аюулд уур амьсгалын өөрчлөлтийг нэмж оруулжээ. Хүн төрөлхтөн ийм аюулаас хамгийн хол байсан үе нь 1991 оныг гэж үздэг байна. Тухайн үед хоёр том цөмийн их гүрэн болох ЗХУ, АНУ хоёр стратегийн давшилтад зэвсгийг хохрогдуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан. Тэр онд Шүүлтийн цагийн зүүг шөнө дунд хүрэхээс 17 минут ухрааж байжээ. Өнгөрсөн хугацаанд цагийн зүүг 25 удаа урагшлуулах эсвэл ухрааж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )