Л.Энх-Амгалан: Улаан-Уул сумын сургуулийн барилга дуусаагүй нь албан тушаал, авилгын гэмт хэрэг

2024 оны 01 сарын 28

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгыг шинэчлэх ажил 2013 онд эхэлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад орохгүй царцсан. Энэ нь  хүүхдийн сурч, боловсрох эрхийг зөрчиж байна гэх гомдол, мэдээллийн мөрөөр ХЭҮК-оос хяналт шалгалт хийжээ.

Тус сургууль болон сургуулийн дотуур байр нь 1963-1988 оны хооронд ашиглалтад орсон нийт таван барилга байгууламжтай. Хоёр ээлжээр 300 гаруй хүүхэд суралцдаг байна.

Хяналт шалгалтын явцад сургуулийн хичээлийн болон дотуур байр стандартын шаардлага хангахгүй, сургалтын өрөөнүүдийг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын хичээлийн ширээ, сандал, самбар зэрэг наад захын хэрэглээ бүгд хуучирч муудаж, эвдэрсэн зэрэг нь нэн яаралтай шинээр барьж ашиглалтад оруулах шаардлагатайг илтгэж байна. Тиймээс Комисс уг асуудлаар эрх бүхий байгууллагаас тодруулга, мэдээлэл авч холбогдох асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад уламжлах зэргээр хүүхдийн дээд эрхийг хамгаалахын төлөө ажиллах болно гэдгийг Комиссын гишүүн Ж.Хунан хяналт шалгалтын үеэр цохон тэмдэглэсэн.

Тэгвэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан уг асуудлын талаар "Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг "Есүй орд" ХХК барихаар 11 жилийн өмнө ажил нь эхлээд өнөөдрийг хүртэл дуусаагүй. Энэ бол Монгол Улсын түүхэнд хамгийн удаан баригдсан ч дуусаагүй барилгын ажлаар хар толбо болж үлдэнэ.

Хөвсгөл аймгийн барилга, хот байгуулалтын газар, улсын комисст багтдаг эрх бүхий, нэр бүхий хүмүүс хуйвалдаж, гарын үсэг зурж улсын комисст хүлээж аваад, тус компанид 100 хувь мөнгийг нь олгочихсон байдаг. Энэ бол цэвэр албан тушаал, авилга, ашиг сонирхлын гэмт хэрэг мөн.

Хуулийн байгууллагын дүгнэлт гарч байж улсын комисст хүлээж авсан хууль бус акт цуцлагдаж байж дараагийн шийдвэр гардаг хуультай. Би өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээр очиж ажиллахдаа хуулийн байгууллагын дүгнэлт гарангуут тус компанийн эрхийг цуцалж, хар жагсаалтад оруулна гэдгээ хэлсэн. Ажлыг өөр компанид шилжүүлж,  богино хугацаанд 100 хувь гүйцэтгэж ашиглалтад оруулна гэдгийг сайдын хувьд хариуцлагатай хэлье.Улаан-Уул сумаас гадна Ренчинлхүмбэ суманд яг адилхан ийм нөхцөл байдал үүссэн. Улсын комисс нэрээр авилгал авдаг нь хариуцлагаа үүрээд яв, ажлыг нь дуусгах үүргийг би өөр дээрээ авч ажиллана. Баянзүрх сумын сургууль ашиглалтад орсон. 2024 онд Цагааннуур суманд дотуур байр бүхий шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ сумдад шинэ сургууль, шинэ цэцэрлэгүүд баригдана." гэв.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.212.119.238) 2024 оны 02 сарын 01

ИЙМ ОРЧИНД 21 ЗУУНД ӨСӨЖ БОЛОВСОРЧ БАЙГАА ХҮҮДҮҮД ЯМАР ИРГЭН БОЛДОГ БОЛ. ЦҮНХ БАРИХ Л Л СЭТГЭХҮЙТЭЙ БОЛНО БАЙХ ДАА. ЭСВЭЛ НИЙГМИЙН ШУДРАГА БИШ БАЙДАЛ ӨШӨӨРХӨХ БОЛОВ УУ. ЯМАРТАЙ Ч ШУДРАГА ИРГЭН БОЛЖ ӨСӨХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭ21

0  |  0
Иргэн(202.9.40.75) 2024 оны 01 сарын 31

Энэ сургууль нь удирддаг хүнгүүмуу зарим бга орчиндоо сэтгэл гаргаачээ пийшингээ сольж дорнь цемент цутгахыг хүртэл хууль яриад л хүлээгээд суухуу Манайхан дунд доод шатандаа ажил хийхгүй бгаагийн багахан жишээ дэ. Залхуугийн гадаа түлшгүй, залгидгийн гэр хоолгүй гэдэг үнэн шүү.

0  |  0
мөнх (66.181.182.40) 2024 оны 01 сарын 29

Алаг эрдэнэд юм барих хэрэг байна уу Хатгалаа өөд нь татмаар юм

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 01 сарын 28

Хүүхдээс хулгай хийгээд бузартай цайцан новшнууд юмаа бүгдийг н шоронд...

0  |  0
зочин(66.181.189.166) 2024 оны 01 сарын 28

ямар инээдтэй ичмээр юм вээ авилгач нараас түргэн мөнгө гаргуулж байраа бариач дээ

2  |  0
Top