Хятадын Цинхуа их сургуулийн эрдэмтэд “Neural Electronic Opportunity (NEO)” мэдрэлийн имплантыг хүний тархинд суулгах туршилт амжилттай болсон тухай мэдээлжээ. Имплантын ачаар 14 жил саажилттай байсан өвчтөн хөдөлж эхэлсэн байна.
“South China Morning Post” хэвлэлд мэдээлснээр, тархинд нь суулгасан дамжуулагчийн тусламжтай өвчтөн хиймэл гараа удирдаж чаджээ. Тархинаас очих командаар өвчтөн хиймэл гараараа ус аягалсан байна. Ингэхдээ NEO имплантыг тархины мэдрэлийн эсэд суулгадаггүйгээрээ давуу талтай гэнэ. Үүний оронд цахилгаан утсыг тархи, галын хоорондох зайд байрлуулдаг байна. Үүгээрээ Илон Маскийн “Neuralink” компанийн технологиос ялгаатай гэнэ. Түүнчлэн имплант зай ашигладаггүй.
NEO технологийг боловсруулахад хятад эрдэмтэд 10 жил зарцуулжээ. Хүн дээр туршихаас өмнө гахай дээр эмнэлзүйн туршилт явуулсан байна. NEO нь тархины кортикал нейроныг гэмтээдэггүй болох нь батлагдсан байна. Эл мэдрэлийн эсүүд нь ой санамж, сургалт болон бусад таних мэдэх үйл ажиллагааг хариуцдаг аж.
Сэтгэгдэл ( 1 )
Гайхалтай юмаа