Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компани түүхэнд анх удаа хүний тархинд имплант амжилттай суулгалаа.
Маск энэ талаар Х сүлжээгээр мэдээлэхдээ, анхны сайн дурын хүн мэс заслыг амжилттай давсан. Чип амжилттай ажиллаж байна гэжээ.
Тус компани туршилтад сайн дураар орох хүсэлтэй хүмүүсийг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн бүртгэж эхэлсэн билээ. Гол зорилго нь хиймэл эд эрхтэнтэй хүний тархинд имплант суулгах замаар хиймэл эд эрхтнийг удирдах болон бодлын хүчээр компьютерыг шууд удирдах явдал юм. Мэдрэлийн интерфейс нь ирээдүйд хүнийг хиймэл оюун ухааныг сөрөн зогсох киборг болгох боломжийг нээнэ гэж Маск үзэж байна.
“Neuralink” компани хүн дээр туршилт хийх албан ёсны зөвшөөрлийг 2023 оны тавдугаар сарын 25-нд авсан юм.
Сэтгэгдэл ( 0 )