Будааны чинээ тархины чип бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 20

Копенхагены их сургуулийн эрдэмтэд цагааны будааны чинээ хэмжээтэй тархины имплант бүтээжээ.

“Journal of Neural Engineering” сэтгүүлд бичсэнээр, энэхүү бичил чип нь чихэвчний хэлбэр бүхий тусгай төхөөрөмжийн тусламжтай хүний тархийг компьютертой утасгүй холбох чадвартай. Шинэ технологи нь мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулалгүйгээр хоёр талд мэдээлэл дамжуулах боломжийг нээж байна.

Энэхүү нээлтийн гол онцлог нь олон тооны бичил мэдрэгчийг тархины бүх хэсэгт суулгах боломжтой. Ингэхдээ чипийн эрчим хүчний хэрэглээ туйлын бага гэнэ. Эрдэмтдийн хөгжүүлсэн эл технологи нь Паркинсоны өвчнөөс авхуулаад сэтгэл гутрал зэрэг олон төрлийн мэдрэлийн эмгэгүүдийг судлах, эмчлэх шинэ боломжуудыг нээж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top