Илон Маск: 10 жилийн дараа олон сая хүн Neuralink импланттай болно

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 22

Ирэх арван жилд олон сая хүн Neuralink тархины имплантыг ашиглана гэж Илон Маск мэдэгджээ.

 “Neuralink” стартапыг 2016 онд Илон Маск үүсгэн байгуулжээ. Тус стартап хүний тархинд суулгадаг чип боловсруулдаг. Эл чип хүнийг хиймэл оюун ухааныг эсэргүүцэх чадвартай киборг болгохоос гадна бодлын хүчээр компьютер удирдах боломжийг нээнэ гэж тэрбумтан үздэг. Энэ оны нэгдүгээр сарын 28-нд “Neuralink” компани анх удаа хүний тархинд имплант суулгасан билээ. Энэ сарын эхээр Илон Маск хоёрдох өвчтөнд имплант суулгасан тухай мэдээлсэн. Имплантын тусламжтай саажилттай өвчтөн бодлынхоо хүчээр компьютер удирдах чадвартай болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top