Австралид нано алмазтай сэрүүцүүлдэг даавуу бүтээв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 16

Мельбурны технологийн дээд сургуулийн эрдэмтэд нано алмаз бүхий сэрүүцүүлдэг даавуу бүтээжээ.

“Polymers for Advanced Technologies” сэтгүүлд мэдээлснээр, нано алмаз нь нүүрстөрөгчийн хиймэл талстууд гэнэ. Хэмжээгээрээ нэгээс 10 нано метр байдаг аж. Туршилтаар, эл даавуу нь нано алмазын дулаан дамжуулах өндөр чанарын тусламжтай 2-3 °C-аар сэрүүцүүлдэг болохыг тогтоожээ. Ингэхдээ хэт ягаан туяаны өндөр хамгаалалттай тул зуны хувцас хийхэд тохиромжтой гэнэ. Энэхүү бүтээл нь халууны улиралд эрчим хүчний хэрэглээг 20-30 хувиар бууруулахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Байгалийн очир эрдэнийг бодвол нано алмаз нь хямд өртөгтэйгөөс гадна хаягдал нүүрстөрөгчийг боловсруулах замаар гарган авдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top