Камила Валиева: Би санаатайгаар допинг хэрэглээгүй

2024 оны 03 сарын 04

Оросын уран гулгагч Камила Валиева болон түүний дасгалжуулагч Этери Тутберизе нар Японы баримтат кинонд допингийн асуудлаараа анх удаа ярьжээ.

Нэгдүгээр сарын сүүлчээр Спортын арбитрын шүүх Камила Валиевагийн эрхийг дөрвөн жилээр хязгаарласан билээ. Уран гулгагчийг допингийн эсрэг дүрмийг зөрчсөн гэж үзэж, 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас хойших тэмцээнүүдийн амжилтыг нь хасаж байгаа юм. Камилагийн эрхийг 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн 4 жилийн хугацаатайгаар хасна.

Үүний дараа Камила Валиева нэг ч удаа тайлбар хэлээгүй байсан юм. Тэгвэл Японы NHK телевизийн баримтат кинонд Камила анх удаагаа нөхцөл байдлын талаар шулуун ярьсан байна. Камила “Өөрийн зүгээс санаатайгаар допинг хэрэглээгүй гэдгээ хэлж чадах байна. Би бүгдийг дээд зэргээр хийхийг хичээсэн... Бид РУСАДА /Оросын допингийн эсрэг агентлаг/-гийн сургалтанд хамрагддаг. Би дүрэм журмыг дээд зэргээр дагаж мөрдөхийг хичээсэн. Олимпын наадамд ирэхдээ удаан хичээж зүтгэж, мөрөөдсөн спортын энэхүү гайхалтай баярт өөрийгөө бэлдсэн байсан. Харин иртэл харамсалтай нь өөр сэтгэл хөдлөл, өөр хандлагыг мэдрүүлсэн” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.57.93.146) 2024 оны 04 сарын 04

ОУОХ (ТОМАС БАХ) СПОРТЫГ УЛС ТӨРЖҮҮЛЖ, ТАМИРЧДЫН ӨРСӨЛДӨХ ЭРХИЙГ ГУТАМШИГТАЙГААР ЗӨРЧСӨН! ҮР ДҮН НЬ НЭГ ГАЙХАМШИГТ УРАН ГУЛГАГЧ БЯЦХАН ОХИНЫГ БЯЦ ДАРЖ БЯРАА ГАРГАЖ БАХ НЬ ХАНАВ БОЛОЛТОЙ

0  |  1
Зочин(103.57.93.146) 2024 оны 04 сарын 04

Энэ бол Английн агентлагаас ОУОХ-той хамттран төлөвлөж зохиог байгуулсан ӨРСӨЛДӨГЧӨӨ НАМНАХ, ОРОСЫГ ГУТААХ ЭЭЛЖИТ ЯВУУЛГА байсан. Канадын эм зүйч доктор, Валиевагийн санамсаргүй уусан эм Хүч оруулах, нэмэх, чадалжуулах ямар ч үйлчилгээгүйг Шинжлэх ухааны судалгаа туршиттын үндсэн дээр тогтоож ОУОХ-нд мэдээлсэн ч чихгүй юм шиг өнгөрөөсөн! Энэ бол англосаксуудын шившигтэй бузар үйлдэл!

0  |  1
зочин(66.181.179.146) 2024 оны 04 сарын 04

Нэгд, улс төр, хоёрт, хүчтэй өрсөлдөгчөө намнсан хэрэг.

1  |  2
Top