Этери Тутберизе: Бид Камилад допинг хэрэглүүлж яах юм бэ?

2024 оны 03 сарын 04

Допингийн асуудлаас болж дөрвөн жилээр эрхээ хасуулсан уран гулгагч Камила Валиевагийн дасгалжуулагч Этери Тутберизе шавийнх нь биед яагаад допинг илэрснийг огтхон ч ойлгохгүй байгаа хэвээрээ гэдгээ ярьжээ.

Дасгалжуулагч Японы баримтат кинонд орохдоо “Дасгалжуулагч нар 15 настай хүүхдийг хянах хэрэгтэй биз дээ” гэсэн асуултад “Би үүнийг мэдэхгүй байна. Нэгдүгээрт, юун допинг, хаанаас түүний биед орсон бэ зэрэг маш олон асуулт надад байна. Яах гэж Оросын аваргын тэмцээнээр түүнд допинг өгөх юм бэ? Камила бүх улирлын турш түрүүлсэн, бүгдэд нь цэвэр байсан. Харин бид түүнд допинг хэрэглүүлсэн хэрэг үү... Яах гэж тэгэх билээ? Өндөрт үсрэх гэж үү? Олон эргэх гэж үү? Үгүй” гэж хариулжээ.

Этери шавийнхаа авьяасны талаар “Энэ бол хэн нэгэн дээрээс өгсөн зүйл. Онцгой. Сайхан үсрэлт, сайхан гулгалт, өвөрмөц байрлал, хурд, төвлөрөл” гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
USA (172.58.167.62) 2024 оны 03 сарын 06

Doping hereglene gej yu baihab dee gehdee bur Olymp oor jiliin umnu absan shinjolgee geed Olymp deer zarlaad bur duusan honor zarlaad wada bol mafia NBA Serena semon geed Doping heregeldeg shinjolgee ugduggui America meregiliin tamirchid ba

0  |  0
Ану(66.181.178.45) 2024 оны 03 сарын 06

Дэлхий тэр дундаа барууныхан их бузар булайд живчихсэн. Сэргээшийн сэдэв өрсөлдөгчөө дарах арга болчихсон. Манайд хүртэл халдварласан

2  |  1
цахар(103.99.103.99) 2024 оны 03 сарын 05

Тэнд нэг орос допинг хэрэглээ л биз. Бид энд хэрэлдэх ямар шаардлага байна аа?

2  |  0
Зочин(66.181.166.196) 2024 оны 03 сарын 05

Допинг хэрэглээд баригдсан тамирчин ч дасгалжуулагч нь ч хэрэглэсэн нь үнэн гээд хэргээ хүлээж байсан тохиолдол байдаг юм уу, бүгд, юу яасан допинг, хаанаас яагаад орчихов гээд л жүжиглэдэг биз дээ

1  |  0
Ж.Сондор(59.153.87.227) 2024 оны 03 сарын 04

Чи юун их мэдэгч Бадарчин бэ\n

0  |  0
АРСЛАН БАДАРЧ(59.153.113.178) 2024 оны 03 сарын 05

ХЭРЭГЛЭСЭЭН ГЭЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ БАГШ ДАСГАЛЖУУЛАГЧ , ТАМИРЧИД БАЙДАГГҮЙ !

1  |  2
Top