Монголын үндэсний шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнийг зарлалаа

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 15

Монголын Үндэсний шигшээ баг 2024 оны эхний цугларалтаа энэ сарын 18-26-ны хооронд болох ОУХБХ-ны шигшээ багуудын өдрийн хүрээнд манай улсын шигшээ баг Азербайжан улсыг зорьж, "FIFA Series" албан ёсны нөхөрсөг тоглолтод оролцох юм.

Тодруулбал 03 сарын 22-нд талбайн эзэн ОУХБХ-ны чансааны 113-р байранд эрэмбэтэй Азербайжаны шигшээ багтай тоглох ба 03 сарын 25-нд Африк тивийн Танзанийн шигшээ багтай (119-д эрэмбэтэй) тус тус тоглох билээ.

Тэгвэл Үндэсний шигшээ багийн албаны зүгээс энэ удаагийн шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүнд нийт 31 тоглогчийг сонгон дуудсан бөгөөд 03 сарын 18-ны өдөр эцсийн байдлаар 23 тоглогчийн нэрсийг зарлах юм.

Дуудагдсан тоглогчдоос онцлох нь Европ тивийн Чехийн "Динамо Ческе-Будёёвице" клубийн академид суралцан 19 хүртэлх насны багт тоглож байгаа Гантогтохын Төгөлдөр анх удаагаа шигшээ багтаа дуудагдлаа.

Үндэсний шигшээ баг эх орноосоо 03 сарын 19-ний өдөр Азербайжан улсын нийслэл Баку хотыг зорих юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(66.181.177.165) 2024 оны 03 сарын 16

Мэдээг ингэж бичихгүй. Юуны ямар төрлийн шигшээ баг вэ, ?

0  |  0
Top