АНУ-ын төвийн нутгаар өчигдөр хүчтэй цасан шуурга шуурч, их хэмжээний цас оржээ. Үүний улмаас Колорадо мужид олон тооны сургууль, компани, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсооход хүрсэн байна. Түүнчлэн 100 мянга гаруй оршин суугч тог цахилгаангүй болсон аж. Денверийн олон улсын нисэх онгоцны буудал руу чиглэсэн 800 гаруй нислэг цуцлагдсан гэж FlightAware агентлагаас мэдээлэв.
Өчигдөр орсон цасны хэмжээ 1219,2 мм хүрсэн нь жирийн үед нэг сарын турш ордог хур тунадасны хэмжээтэй дүйж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Аляска д ямаршуухан байгаа юм бол, тийшээ аялах санаатай.