Сонгуулийн жилд цайллага, хувь хишиг тараахыг хориглодог ч ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

2024 оны 03 сарын 27

Сонгуулийн жилд аливаа хүлээн авалт, дайллага цайллага болон хувь хишиг тараахыг хориглодог ч хэрэгждэггүй.

Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор нийтийг хамарсан тэмцээн уралдаан зохиох, хишиг хувь тараах, баяр тэмдэглэх зэргээр үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай заалт байдаг.

Гэвч бодит байдал дээр уг хуулийн заалт огт мөрдөгдөхгүй явсаар иржээ. Иймээс хуулийн энэ цоорхойг засаж залруулах шаардлага байгааг судлаачид анхааруулсаар байна.


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(59.153.112.16) 2024 оны 03 сарын 27

Ирээдүйн зовлонгоос салъя гэвэл өнөөдрөөс сонгуульд бэлдэж зөв сонголт хийцгээ. Эх орон минь өршөөг та нарыг.

0  |  0
Top