Тайваньд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хазайсан барилгад 8 хүн гацсан байна.
Хүчтэй газар хөдлөлтийн дараа уг барилгын тал хэсэг нь нурж, хазайсан байна. Тайванийн Төв мэдээллийн агентлагаас мэдээлснээр газар хөдлөлт Хуалянь хотод болсон бөгөөд хэд хэдэн барилга нуржээ.
Газар хөдлөлтийн дараа аврагч нар болон гал сөнөөгчид ажиллаж байх үеэр дахин чичирхийллүүд үргэлжилсээр байсан гэнэ. Эдгээрээс хамгийн хүчтэй нь Тайванийн зүүн эргээр болсон 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт байжээ.
Газар хөдлөлт Тайванийн бүх хэсгээр мэдрэгдсэн байна. Хүмүүс гэмтэж бэртсэн болон амиа алдсан талаар мэдээлэл одоогоор байхгүй юм.
Сэтгэгдэл ( 0 )