АНУ-аас Украинд үзүүлж буй тусламж сүүлчийнх үү?

Автор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 23

АНУ-аас Украинд үзүүлэх шинэ тусламжийн багц нь Конгрессын баталсан сүүлчийн тусламж болж магадгүй талаар түүхч, улс төрийн шинжээч Дан Лазар ярьжээ.

Түүний дүгнэж буйгаар Украин ямар ч тохиолдолд дайчилгааны их нөөцтэй, хүчирхэг эдийн засагтай Оросыг ялж чадахгүй гэнэ. Киев одоо алдагдлаа тодорхойлох эсвэл цаашид илүү том буулт хийх болох аж.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба саяхан европчуудад хандан АНУ-ын тусламжийн багцын талаарх мэдээний дараа тайвшрахгүй байхыг уриалсан билээ.

АНУ-аас Украинд үзүүлэх тусламжийн шинэ багцад нэмэлтээр Bradley байлдааны машинууд багтсан ба агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системд зориулсан пуужингууд, HMMWV хуягт машин болон M113 машинуудыг нийлүүлэх аж.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський “АНУ-ын зүгээс Украинд үзүүлэх тусламжийн шинэ багц шуурхай бөгөөд хүчтэй байх болно” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Доёбуу(122.201.31.87) 2025 оны 03 сарын 13

Зайлуул муу Зеля одоо еөкийн суудлаасаа бушуухан буугаад арилж өгмөөр юм дөө

1  |  0
зочин (202.9.46.212) 2025 оны 03 сарын 13

АНУ украйныг сүйрч дуустал ”туслана”..................

2  |  0
Сүхээ(66.181.178.60) 2025 оны 03 сарын 13

Амь тариа тасархаар дуусах байхдаа.

2  |  0
Close menu