Шведийн хууль хүчнийхэн Мальма хотод энэ сарын 4-нд эхлэх дууны “Eurovision” уралдаанаас өмнө Коран судар шатаах зөвшөөрөл олгожээ.
“SVT” сувгийн мэдээлснээр, өнөөдөр Густав Адолфын нэрэмжит талбайд хоёр хүн Коран судар шатаах зөвшөөрөл авсан байна. Тэд өмнө нь мөн исламын ариун судлыг шатааж байжээ.
Үүнээс өмнө Жейд Сандберг гэгч эмэгтэй Шведэд Коран судар шатаасан тухай “A Haber” суваг мэдээлж байв. Дүрс бичлэгт эмэгтэй ариун Коран судар шатаан, дээр нь цагаан өнгөтэй загалмай барьсан нь харагддаг.
Сэтгэгдэл ( 0 )