Украины ГХЯ-д дижитал хэвлэлийн төлөөлөгч ажиллана

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 04

Украины Гадаад хэргийн яаманд хиймэл оюун ухааны бүтээсэн Викториа Ши нэртэй дижитал хэвлэлийн төлөөлөгч ажиллахаар болжээ. Тэр ГХЯ-ны нэрийн өмнөөс хүмүүсийн бэлтгэсэн албан мэдэгдэл хийх гэнэ. Хар албаны хувцас өмссөн дижитал хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл уншиж байхдаа гар, толгойгоо хөдөлгөнө.

Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулебагийн хэлснээр, Виктория Ши нь дипломат албанд ажиллах дэлхийн анхны дижитал хэвлэлийн төлөөлөгч. Түүнийг бүтээх болсон шалтгаан нь цаг, хөрөнгө нөөцийг хэмнэх зорилготой. Викториаг Украины дайны тухай виртуал контент хийдэг “Game Changers” баг бүтээжээ.

Дижитал хэвлэлийн төлөөлөгчид “victory” буюу ялалтыг бэлгэдсэн нэр өгсөн бөгөөд ШИ нь украинаар “shtuchniy intelekt” буюу хиймэл оюун ухааны товчилсон нэр. Викториагийн гаднах төрхийг загварыг гаргахдаа бодит хүний төрхийг ашигласан нь Украины дуучин Розали Номбре.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бурхан(203.23.49.49) 2024 оны 05 сарын 05

Украйнчууп дуусаж байгаа тул ийм аргаар орлуулахаас өөр аргагүй

0  |  0
Top