Массачусетсийн технологийн дээд сургуулийн эрдэмтэд дуу шингээж, сарниулах чадвартай торгоy материал бүтээжээ. Ийм материалаар чимээгүй орчин бүрдүүлэхэд хөнгөн хаалт хийхэд тохиромжтой гэж “Advanced Materials” хэвлэлд бичжээ.
Эрдэмтэд өндөр даралтын цахилгаан мяндсан утасны тусламжтай дуу чимээг тусгаарлаж чаджээ. Өндөр даралтын цахилгаан материал нь дарах эсвэл нугалахад цахилгаан долгион гаргадаг байна. Гаднын дуу чимээний улмаас материал чичирхийлэхэд өндөр даралтын цахилгаан утас чичирхийллийг цахилгаан болгож хувиргадаг аж. Ингэснээр дуу чимээ 65 децибел болж багасдаг байна. Өндөр даралтын утсыг хөдөлгөөнгүй болгох боломжтой. Энэ тохиолдолд торго материал дуу чимээг толь шиг ойлгуулж, дуу чимээг 75 хувь бууруулдаг.
Эрдэмтдийн ярьснаар, эхний арга нь бага хэмжээтэй орон зайд, хоёр дахь нь том хэмжээтэй тасалгаанд илүү тохиромжтой гэнэ. Энэхүү торгон материалын зузаан нь дөнгөж 130 микрометр буюу хүний үс шиг нимгэн гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )