Их хэмжээний цас унах нь газар хөдлөхөд нөлөөлдөг

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 09

Их хэмжээний цас, бороо орох нь газар хөдлөхөд нөлөөлдөг болохыг Японы судлаачид тогтоожээ.

Газар хөдлөлтийг урьдчилан таамаглах судалгаа зэрэг нь тектоник хавтан, газар доорх хагарлын судалгаатай холбоотой байдаг. Шинэ судалгаагаар, цаг агаарын тодорхой үзэгдлүүд газар хөдлөлтийн идэвхжилд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тухайлбал, их хэмжээний цас, бороо нь сүүлийн жилүүдэд Японы хойд хэсэгт бүртгэгдсэн газар хөдлөлтөд нөлөөлсөн байна. Ното хойг дахь газар хөдлөлтийн идэвхжил их хэмжээний цас, хур тунадас орох үед өндөр байжээ. Хур тунадас газрын гадаргууд даралт өгөх, газрын хагарал руу нэвтэрсэнтэй холбоотой гэж судлаачид үзэж байна.

Судалгааны дүн газар хөдлөлтийн урьдчилан таамаглахад дөхөм болохоос гадна уур амьсгалын өөрчлөлт газар хөдлөлтийн идэвхжилд нөлөөлөх боломжтой гэдгийг харуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top